Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж байгаа хүмүүсийн нэн түрүүнд хүсдэг зүйл нь эмчилгээний үр дүн байдаг. Эмчилгээний үр дүн сайн байх үндсэн суурь нь зөв оношлогоо, эмчилгээ, эмийн сонголт, чанараас шууд хамааралтай.
Сүүлийн үед хүмүүс өөрсдийн тав тухтай орчинг бүрдүүлэхийн тулд цаг хугацаа, эрүүл мэндээ хайрлалгүй үнэтэй материаллаг зүйлсийг эрхэмлэх болсон. Энэ нь нэг талаар зөв хэдийч нөгөө талаараа эрүүл мэнддээ анхаарах асуудал орхигдож байна. Өвдсөн үедээ эмийн сангаас эмчийн жоргүй дур мэдэн эмийн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг. Ямар ч системгүй ууж буй энэ эм нь эргээд хор болж өвчнийг сэдрээх, архагшуулах үндэс болдог. Хэдийг хүртэл бид ийм хайхрамжгүй хэвээр явж эрүүл мэндээ алдах вэ?

Энгийн нэгэн жишээ дурьдхад:
Монгол улсад элэгний хавдар болон элэгний өвчний тоо яагаад их байна вэ? Юунаас үүсэж байна вэ? Дэлхийд яагаад өвчлөлийн тоогоор тэргүүн байранд яваад байна вэ? Бид юу хийх ёстой вэ?
Дэлхийд элэгний С вирусын халдвар авсан 170 сая хүн байдаг бөгөөд уг вирусын халдвараас болж жилд 366 мянган хүн нас бардаг байна. Монгол Улс Азид С вирусын халдвараар тэргүүлдэг. Монголын хүн амын 10 хувь нь В вирусын идэвхитэй халдвартай гэсэн тоо ч бий.
Тодруулбал, элэгний хорт хавдар манай оронд 100 мянган хүн тутамд 138 оногдож байгаа. Харин дэлхийд дунджаар энэ өвчин 100 мянган хүн тутамд 1-2 тохиолддог аж. Олон мянган хүний алтан амь авч одож буй энэхүү өвчлөл хүн амд чимээгүйхэн нүүрлэж байгааг статистик судалгаа харуулж байгаа юм. Элэгний В, С вирус нь мэс засал, тариураар, A вирус нь бохир гар буюу ариун цэвэр муу сахиснаас болдог. Элэгний эмгэг үүсгэгч 9 төрлийн вирус байдгаас манай улсад 5-ыг нь тодорхойлдог. Үүнээс В, С вирусийн маркерийг голчлон тодорхойлдог байна.
Элэгний өвчлөл ихсэж буйн гол шалтгаан нь хорт зуршлаас болдог. Тухайлбал тамхи татдаг хүмүүсийн уушиг болон элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт ордог бол архи ихээр хэрэглэдэг хүний элэг нь архин дахь спиртыг задалж дийлдэггүй.

Олон улсын түвшинд хийгдсэн судалгаагаар элэгний хавдрын,
60 хувь нь “В” вируст
25 хувь нь “С” вируст
3 хувь нь хавсарсан халдвар
12 хувь нь архи, химийн хордлого, гэх мэт шалтгаанаас үүсдэг болохыг тогтоожээ.
Гэтэл Азид элэгний өвчлөл болон хавдраар сүүлийн байранд ордог Япон улсын жишгийг авч үзье.
Япон Улсын Эмийн тухай хуулийн Эм үйлдвэрлэлийн бүлэгт “Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зөвхөн шалгарсан өндөр зэрэглэлийн түүхий эдийг хэрэглэнэ” гэсэн заалттай. Энэ нь тогтсон стандартын дагуу “9 бүлэг зүйлийн нийт 165 үзүүлэлтээр” эмийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Эм, эмийн бүтээгдэхүүнийг худалдаанд гарах хүртэл женерик эмэнд 5-6 жил шаардагддаг бол шинэ эмэнд бүтэн 18- 20 жил зарцуулан статистик тоо, олон удаагын туршилт судалгаа шинжилгээн дээр үндэслэн үйлдвэрлэдэг. Иймд эмчилгээний үр дүн нь богино хугацаанд мэдэгдэхүйц илэрч, өвчин дахих магадлалыг бууруулснаар Япон Улсын хүн амын дунд элэгний өвчлөл болон бусад өвчлөлийн тоогоороо сүүлийн байранд ордог байна.

Япон улс элэгний эмчилгээндээ чихэр өвсний бодис болох глицирризин агуулсан LEMIGEN INTRAVENOUS INJECTION 20mL болон урсодеоксихолийн хүчил агуулсан URDESTON TABLETS 100mg хоёрыг хавсарган өргөн хэрэглэдэг. Энэ нь элэгний үйл ажиллагааг дээд түшинд хамгаалж сайжруулдаг. Эдгээр эмүүд манай улсад худалдаалагдаж байгаа нь сайшаалтай.
Энэ мэт дэлхийд тэргүүлэгч өндөр хөгжилтэй орны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь бидний эрүүл мэндийнхээ төлөө хийж буй нэгээхэн том алхам юм.

Хүний их эмч: Пүрэвсүрэнгийн Түвшинбат

Comments are closed.