Эмчилгээ нь богино хугацаанд үр дүнтэй байх нь хамгийн чухал.
Эмчилгээ үр дүнтэй байхын тулд эмчийн мэргэжлийн ур чадвар, эмнэлгийн сайн тоног төхөөрөмж, зөв оношлох, баталгаат эм, хэрэгсэл гэх мэт хүчин зүйлс нөлөөлдөг ч гол хүчин зүйл нь баталгаат эм эмийн бүтээгдэхүүн юм.
Эм нь дотроо адил үйлчлэгч бодистой боловч хэрэглэх арга нь өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл тарих, уух, түрхэх, цацах…
Саяханыг хүртэл цефалоспорины 1-р үеийн өргөн хүрээний үйлдэлтэй цефалексин үйлчлэгч бодистой антибиотик уух хэлбэрээр манай эрүүл мэндийн салбарт байдаггүй байсан. Япон Улсын Цефалексин капсул 250 мг “ТОWА” Монгол Улсын эмчилгээнд хэрэглэгдэж эхлэсэнд таатай байна.
Эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй улсын эм болон түүхий эдэд тавих шаардлага, чанарын үзүүлэлт болон тэдгээрийг шинжлэх аргаар тухайн орны эмийн бүтээгдэхүүний чанар ямар түвшинд байгааг үнэлэх боломжтой байдаг.
21 дүгээр зуун бол “нотолгоонд суурилсан Анагаах Ухаан”-ыг баримтлаж өвчний оношлогоо эмчилгээ хийдэг эрин үе юм. Үүний жишигээр хэрэглэж байгаа эмийн бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээ, үр дүн, харилцан үйлчлэл, гаж нөлөө зэрэг маш сайн судлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл та бидний хэрэглэж байгаа эмийн заавар, харилцан үйлчлэл, гаж нөлөөний хэсэгт олон мэдээлэл байх нь тухайн эм сайтар судлагдсаны баталгаа гэж Дэлхийн аль ч орны эрүүл мэндийн байгууллага хэлнэ. Энэ нь ч үнэний ортой учир нь худалдааны нэршил өөр боловч үйлчлэгч бодис нь яг ижил хоёр эмийн нэгэнд нь үйлчлэгч бодисын гаж нөлөө илрээд нөгөөд нь илрэхгүй байна гэж байхгүй. Үүнээс гадна, үйлчлэгч бодисын агуулагдах туншил яг адилхан хоёр эмийг хэрэглэхэд үйчилгээ өөрөөр байдаг нь тухайн эмийн үйлдвэрлэгчээс шууд хамааралтай. Иймд Таүйлдвэрлэгч орны хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтэнд тулгуурлан сонголтоо хийх нь зохистой.
Бид бүхэн өөрсдийн материаллаг хэрэгцээндээ хамгийн сайныг хэрэглэхийг эрмэлздэг. Гэтэл эрт үеийн өвөг дээдсээс хэлж ирсэн “Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц” гэдэг сургаал байдаг. Материаллаг бус боловч хамгийн чухал хэрэгцээгээ анхаарах нь зүйтэй байна. Эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Япон Улсад үйлдвэрлэгдсэн, урт цаг хугацааны турш олон судалгаа шинжилгээг даван гарсан, шилэгдмэл эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын иргэд ч эмчилгээндээ хэрэглэх боломж бүрдэж байгаад их эмч миний хувьд баяртай байна. Дэлхийн чанар стандартанд нийцсэн эмийн бүтээгдэхүүн манай улсын эмчилгээнд нэвтэрч эхэлж байгаа нь иргэдийн дунд тулгарч байгаа олон асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна.