• Нүүр
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
  • Мэдээ
  • Хамтран ажиллах
  • Холбоо барих
Аялуун фарм

Main menu

Skip to primary content
Skip to secondary content
  • Нүүр
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
  • Мэдээ
  • Хамтран ажиллах
  • Холбоо барих
614

Share this

Өвдөлт намдаах, загатнаа арилгах, Үрэвслийн эсрэг Тосон түрхлэг

Найрлага:
• dL-Камфор 9.60%, ментол 1.35%, эвкалиптийн тос 1.30%

Туслах бодис:
Цагаан петролат 66.44%, шар петролат 16.63%, параффин 4.00%, титаны диоксид 0.10%, турпентинийн тос 0.36%, метилсалицилат 0.22%.

Хэрэглэх заалт:
Шархлаа, түлэгдэлт, хөлдөлт, шавьжинд хазуулах, сахлын машины шархлаа, огтлогдох, цус хурах, мэдрэлийн өвдөлт, загатнаа, хөлийн шархлаа, арьс хуурайших, булчингийн хэрэх, арьсны үрэвсэл.

Тун хэрэглэх арга:
OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг арьсанд тохирох хэмжээгээр түрхээд арьсанд шингэтэл нь зөөлөн илнэ.

Эмчилгээний үйлдэл:
OMI BROTHERHOOD MENTURM нь арьсны гадаргууг бүрхэх замаар арьсыг гадны цочролоос хамгаална. OMI BROTHERHOOD MENTURM нь мөн цусан хангамжийг сайжруулах ба үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, загатнаа намдаах, бактерийн эсрэг болон ариутгах үйлдэлтэй. Түүнийг арьсны цочрол, түлэгдэлт, сахлын хутганы зүсэгдэлт, шалбархай, шавьжинд хазуулах ба цус хуралтын үед хэрэглэж болно
Арьсны цочрол, түлэгдэлт, цус хуралт, сахлын хутганы болон бусад зүсэгдэлтийн шарх, шалбархай, шавьжинд хазуулах үед хэрэглэнэ. Арьс хагарах, хуурайших, үрэвсэх, гуужих, хөлдөх, няцрахад хэрэглэнэ. Гарын болон хөлний арьс хагарах, шархлахад түрхэнэ. Мэдрэлийн өвдөлт, гэмтэлийн гаралтай өвдөлт, булчингийн хэрэх өвчний үед хэрэглэнэ.

Шархлааны эмчилгээнд:
Арьсны шархлаа, зүсэгдсэн хэсэг ба гар, хөлийн шарханд түрхэж хэрэглэнэ. Хөнгөн зэргийн түлэгдэлтэнд, түлэгдсэн хэсгийг хүйтэн усанд яаралтай угаагаад OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг нимгэн түрхэнэ. Марлиар бүтээгээд шаардлагатай бол боолт хийнэ.

Сахлын хутгаар үүсгэгдсэн шарханд:
OMI BROTHERHOOD MENTURM таны арьсыг, зүсэгдэлт буюу сахлын хутганы шархлаанаас хамгаална. OMI BROTHERHOOD MENTURM бэлдмэлийг сахлаа авсны дараа хэрэглэнэ.

Шавьжинд хазуулах, загатнаа:
OMI BROTHERHOOD MENTURM-г шумуул зэрэг шавьжинд хазуулангуут түрхэнэ. Загатнааг сайтар намдаана.

Арьс хагарах, хөлдөх, арьсны үрэвсэл:
Арьс хагарахад, арьсыг цэвэрлэсний дараа OMI BROTHERHOOD MENTURM-г түрхэнэ. Хөлдөлтийн үед, хөлдсөн арьсыг зөөлөн илж үрэн цусны эргэлтийг сайжруулсны дараа түрхэнэ.

Үйлдвэрлэгч: THE OMI BROTHERHOOD, LTD. JAPAN

587

Share this

Элэгний эмгэг болон харшлын эсрэг эмийн бодис

Найрлага:
Ампул доторхи агууламж ………………………………………………….20мл
Ампул тус бүр дэх идэвхитэй найрлага:
Моноаммоны глицирризинат
• Глицирризин …………………………………………………….40 мг
• Глицин (JP) ……………………………………………………..400мг
• L-Цистейн (JP) ………………………………………………………15.4мг
• L-Цистейний гидрохлорид …………………………………… 20мг

Туслах бодис:
• Хуурай натрийн сульфит……………………………………….. 20мг
• Натрийн хлорид, pH тохируулах бодис (давсны хүчил, натрийн гидроксид)

Хэрэглэх заалт: Бага насны хүүхдийн цэврүүт бэлцүү, экзем дерматит, чонон хөрвөс, загатнаа, амны салстын үрэвсэл, арьсны идээт цэврүү, эмийн болон хордлогын тууралт. Элэгний архаг өвчний үед элэгний үйл ажиллагааг сэргээх.

Тун ба хэрэглэх арга: Насанд хүрэгчдийн ердийн тун нь өдөрт нэг удаа 5-20мл тариаг судсанд тарина. Өвчтөний нас болон шинж тэмдэгүүдээс шалтгаалж тунг өөрчилж болно. Элэгний архаг өвчний үед насанд хүрэгчдийн ердийн тун нь өдөрт нэг удаа 40-60мл тариаг судсанд тарих буюу дуслаар хийнэ. Өвчтөний нас болон шинж тэмдэгүүдээс шалтгаалж тунг өөрчилж болно. Хоногийн тунг 100мл хүртэл ихэсгэн хэрэглэж болно.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

599

Share this

Өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг нөлөөт эм Хондроитин сульфат натри ба Натрийн салицилатын тариа

Найрлага:
Ампул доторхи агууламж: ………………………………………………… 20мл
Aмпул тус бүр дэх идэвхитэй найрлага:
• Хондроитин сульфат натри ………………………………………….. 200мг
• Натрийн салицилат (JP)……………………………………………….. 400мг

Туслах бодис:
• Натрийн бисульфит 4 mgpH зохицуулагч (Натрийн гидроксид)

Хэрэглэх заалт:
Шинж тэмдгийн невральги, люмбаго

Тун ба хэрэглэх арга:
Насанд хүрэгчдэд ерөнхийдөө 20мл тариаг венийн судсаар 3 минут буюу түүнээс их хугацаагаар аажим тарина. Өвчтөний нас ба шинж тэмдгээс хамааран тунг зохицуулж болно. Өвчтөн өвдөлт намдаах уух бэлдмэлийг хэрэглэж чадахгүй буюу шинж тэмдгийг түргэн намдаах шаардлагатай үед энэхүү эмийг хэрэглэнэ.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

575

Share this

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах эм

Найрлага:
• 3 ширхэг шахмал (өдрийн тун ) тус бүр нь 15 мг бисакодилийг агуулна.

Туслах бодис:
• Hydroxypropyl cellulose, crospovidone, methacrylic acid copolymer LD, triethyl citrate, talc,
refined sugar, powdered acacia, gelatin, calcuim carbonate, titanium oxide, macrogol,
carmellose sodium, carnauba wax, magnesium stearate, хүнсний улаан өнгө оруулагч No.3

Хэрэглэх заалт:
Өтгөн хаталтын үед гардаг дараах шинж тэмдэгүүдийг намдаана: Толгой хүнд оргих, дүйрч өвдөх, нүүрэн дээр юм гарах, бэржийх, арьс загатнах, хоолны дуршил буурах, гэдэс дүүрэх, гэдэсний үйл ажиллагаа хямрах, ходоод мэдрэмтгий болох, хоол боловсруулалт өөрчлөгдөх мөн шамбарам өвчний үед өтгөн гадагшлалтыг түргэсгэнэ. Нэг удаагийн тунг унтахаасаа өмнө бүрхүүлийг нь гэмтээж зажилахгүйгээр залгиж хэрэглэнэ. Антацид болон сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний өмнө болон дараахь 2 цагийн дотор уг эмийг хэрэглэж үл болно.

Үйлдвэрлэгч: KOKANDO PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

597

Share this

Удаан чөлөөлөгддөг кальцийн антагонист Артерийн даралт ихсэлт ба зүрхний бахын эмчилгээний бэлдмэл

Найрлага:
Шахмалд агуулагдах идэвхитэй найрлага:
• Нифедипин (JP) ………………………………….. 20мг

Туслах бодис:
• Натрийн лаурил сульфат, эрдэнэ шишийн цардуул, бичил талстат целлюлоз, повидон, тальк, магнийн стеарат, титанын оксид, гидроксипропилметилцеллюлоз 2910, макрогол 6000, төмрийн улаан исэл, төмрийн шар исэл.

Хэрэглэх заалт:
Эссенциаль гипертензи, бөөрний гаралтай гипертензи, зүрхний бах өвчин.

Тун ба хэрэглэх арга:
Эссенциаль гипертензи, бөөрний гаралтай гипертензи: Насанд хүрэгсдэд нифедипинийг 10-20мг тунгаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Өвчний шинж тэмдэгийг харгалзан тунг зохицуулж болно.
Зүрхний бах: Насанд хүрэгсдэд нифедипинийг 20мг тунгаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Өвчний шинж тэмдэгийг харгалзан тунг зохицуулж болно.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

601

Share this

Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг халуун бууруулагч бэлдмэл

Найрлага:
Шахмалд агуулагдах идэвхитэй найрлага:
• Локсопрофен натрийн гидрат (JP) ……………. 68.1мг (ангидрат хэлбэрээр 60мг)
Туслах бодис:
• Лактоз гидрат, микрокристал целлюлоз, пойдон, желлатинаас өмнөх цардуул, кросповидон, усгүй цайвар силицийн хүчил, магнийн стеарат, улаан төмрийн исэл

Хэрэглэх заалт:
Дараах эмгэгүүд ба шинж тэмдэгүүдийн үед гардаг үрэвсэл ба өвдөлтийг намдаах:
1. Ревматойд артрит, остеоартрит, нурууны өвдөлт, периартрит, хүзүү мөр-гарны хам шинж, шүд өвдөлт.
2. Мэс заслын дараах, гэмтлийн дараах, өвдөлт ба үрэвсэлийг намдаах.
3. Дараах эмгэгүүдийн үед халуурлын ба өвдөлтийн эсрэг:
Амьсгалын дээд замын цочмог үрэвсэл (Амьсгалын дээд замын цочмог үрэвсэл цочмог бронхиттой хавсрах)

Тун ба хэрэглэх арга:
Заалт 1 ба 2 үед: Насанд хүрэгчдийн ердийн тун нь локсопрофен натрийг (ангидрид хэлбэр) 60мг-аар өдөрт 3 удаа ууж хэрэглэх юм. Шаардлагатай тохиолдолд нэг удаад 60-120мг-ыг ууж хэрэглэж болно. Өвчтөний нас ба шинж тэмдгээс шалтгаалж тунг тохируулж болно. Энэхүү бүтээгдэхүүнийг өлөн үед хэрэглэхээс зайлсхийнэ.
Заалт 3 үед: Ердийн тун нь насанд хүрэгчдэд локсопрофен натрийг(ангидрит хэлбэр) 60 мг-аар ууж хэрэглэх юм. Өвчтөний нас ба шинж тэмдэгээс шалтгаалж тунг тохируулж болно. Өдөрт 2 удаа хэрэглэх үед хоногийн дээд тун 180мг/хоног байна. Энэхүү бүтээгдэхүүнийг өлөн үед хэрэглэхээс зайлсхийнэ.

Үйлдвэрлэгч: KOKANDO PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

579

Share this

Элэг, цөс болон хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулах бэлдмэл

Найрлага:
Шахмалд агуулагдах идэвхитэй найрлага:
• Урсодеоксихолийн хүчил (JP) ………………………………………… 100мг
Туслах бодис:
• Үр тарианы цардуул, бичил талстат целлюлоз, повидон, кросскармелоз натри, усгүй цайвар цахиурын хүчил, магнийн стеарат

Хэрэглэх заалт:
1. Дараах эмгэгийн үед цөсний ялгарлалтыг дэмжих үйлдлийг үзүүлнэ: Цөсний замын өвчин (цөсний суваг болон цөсний хүүдий) болон цөс зогсонгошил бүхий элэгний өвчин.Элэгний архаг үрэвсэлийн үед элэгний үйл ажиллагааг сайжруулна.
Дараах эмгэгийн улмаас шалтгаалсан диспепсийн үед:
Нарийн гэдэс тайруулсны дараах болон нарийн гэдэсний үрэвслийн дараах үед.
2. Бүрхүүл нь кальцжаагүй холестерины чулууг хайлуулах.
3. Элэгний анхдагч хатуурлын үед элэгний үйл ажиллгааг сайжруулах.
4. С вирусын шалтгаантай архаг гепатитийн үед элэгний үйл ажиллагааг сайжруулах.

Тун ба хэрэглэх арга:
1. Насанд хүрэгчдийн ердийн тун болох 50мг урсодеоксихолийн хүчлийг өдөрт 3 удаа ууна. Өвчтөний нас ба шинж тэмдэгүүдээс шалтгаалан тунг өөрчилж болно.
2. Бүрхүүл нь кальцжаагүй холестерины чулууг хайлуулах зорилгоор хэрэглэх үед насанд хүрэгчдийн ердийн тун болох 600мг урсодеоксихолийн хүчлийг өдөрт 3 хувааж хэрэглэнэ. Өвчтөний нас ба шинж тэмдэгүүдээс шалтгаалан тунг өөрчилж болно.
3. Элэгний анхдагч хатуурлын үед элэгний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэхдээ насанд хүрэгчдийн ердийн тун болох 600мг урсодеоксихолийн хүчлийг өдөрт 3 хувааж хэрэглэнэ. Өвчтөний нас ба шинж тэмдэгүүдээс шалтгаалан тунг өөрчилж болно. Хоногийн тунг 900мг хүртэл ихэсгэн хэрэглэж болно.
4. С вирусын шалтгаантай архаг гепатитийн үед элэгний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэх үед, насанд хүрэгчдийн ердийн тун нь 600мг урсодеоксихолийн хүчлийг өдөрт 3 хувааж хэрэглэнэ. Өвчтөний нас ба шинж тэмдэгүүдээс шалтгаалан тунг өөрчилж болно. Хоногийн тунг 900мг хүртэл ихэсгэн хэрэглэж болно.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

603

Share this

Үрэвслийн эсрэг бэлдмэл

Найрлага:
1 грамм-д агуулагдах идэвхитэй найрлага:
• Натрийн Азулен сульфонат ………. 4мг
Туслах бодис:
• Лактоз гидрат (q.s.), повидон (40мг), натрийн бикарбонат (20мг), моно натри L-глутамат моногидрат (0,05мг), амт оруулагч (хэв)

Хэрэглэх заалт:
Залгиур хоолойн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, амны салстын үрэвсэл, буйлны цочмог үрэвсэл, хэлний үрэвсэл, амны шархлааны үед хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:
Натрийн азулен сульфонатаас 4-6мг -ийг зохих хэмжээний (ойролцоогор 100мл) халуун бүлээн усанд уусгаж өдөрт хэд хэдэн удаа зайлж хэрэглэнэ. Өвчтөний нас болон шинж тэмдгүүдээс хамаарч тунг тохируулан хэрэглэнэ.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

607

Share this

Уудаг Цефем Антибиотикууд

Найрлага:
1 бүрээс бүр дэх идэвхитэй найрлага:
• Цефалексин (JP) ……… 250мг (Хүчтэй)

Туслах бодис:
Эрдэнэ шишийн цардуул, микрокристаллт целлюлоз, магнийн стеарат

Хэрэглэх заалтууд:
Цефалексинд Staphylococcus sp ., Streptococcus sp., Pneumococcus, Enterrococcus sp.,
Gonococcus, Escherichia coli, Klebsiella sp., Enterobacter sp., Proteus sp., Morganella morganii,
Providencia sp., Haemophilus influenzae омгууд мэдрэг байдаг.

Хэрэглэх заалт:
Арьсны өнгөц үрэвсэл, арьсны гүн үрэвсэл, лимфангит болон лимфаденит, архаг дермийн идээт үрэвсэл, гэмтлийн дараахь хоёрдогч халдвар, түлэгдэл болон мэс заслын шарх, хөхний үрэвсэл, остеомиелит, миозит, залгиур эсвэл төвөнхийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвэл, цочмог бронхит, хатгаа, амьсгалын архаг өвчнүүдийн үеийн хоёрдогч халдвар, цистит, пиелонефрит, простатит (цочмог, архаг), эпидидимит, заг хүйтэний халдвар, цервицит, бартолинит, умайн доторхи халдвар, дакриоцистит, хордёлум, кератит (эвэрлэгийн шарх), гадна чихний үрэвсэл, дунд чихний үрэвсэл, синуситууд, идээт сиалоаденит, буйлны үрэвсэл, перикоронит, зажлуурын хөндийн үрэвсэл, эрүүний үрэвсэл, шүд авсны дараахь болон амны хөндийн хагалгааны дараахь хоёрдогч халдвар.

Тун ба хэрэглэх арга:
Насанд хүрэгчид болон 20кг жинтэй буюу түүнээс дээш жинтэй хүүхдүүдэд 250мг цефалексиныг 6 цагийн зайтай ууж хэрэглэнэ.
Хүнд тохиолдол болон мэдрэг чанар багатай бичил организм илэрсэн тохиолдолд цефалексиныг 500мг-аар ууж хэрэглэнэ. Өвчтөний нас, биеийн жин, шинж тэмдэгүүдийг харгалзаж, тунг өөрчлөн хэрэглэж болно.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

612

Share this

Гадуур хэрэглэдэг нийлэг аргаар гаргаж авсан кортикостеройд

Найрлага:
Грамм бүр дэх идэвхитэй найрлага:
• Бетаметазон Валерат (JP) ………………………….. 1.2 мг

Туслах бодис:
Петролатум, шингэн парафин

Хэрэглэх арга:
Экзем эсвэл дерматитын төрлүүд (гэрийн эзэгтэй нарын гарны экзем, эмэгтэйчүүдийн нүүрний нөсөөжилт, нейродерматит, туяаны шалтгаант дерматит, нарны тууралт), загатнаа, маажуур (гүвдрүүт бэлцрүү, хүүхдийн гүвдрүүт тууралт, архаг бэлцрүү), шавьж хатгалт, псориаз, алга улны идээт цэврүүнцэр (хэсэг газрын псориаз), лишен планус, лишен нидитус, Девержийн өвчин, Жирбертийн питириасис росеа, улайлтат эмгэгүүд (олон хэлбэрт улайлт, улайлтат зангилаа, төвөөсөө тархсан улайлт), эритродерм (хорт хавдраас шалтгаалсан эритродерм), зээрэнцэг маягийн улаан чонон яр, эмийн шалтгаантай арьсны харшил буюу токсикодерм, үс халцралт (хорт хавдрын), түлэгдэл (сорвижилт ба келойд сорви), хүйтнээс шалтгаалсан шарх, цэврүүт өвчнүүд, Духрингийн хомхой герпес төст цэврүүнцэрт дерматит, шамбарам, хэнгэрэгэн хальс нөхөх мэс засал, хөхөнцөр цонхлох болон тайрах мэс заслуудын дараах шарх.

Тун хэрэглэх арга:
Эмгэгтэй хэсэгт өдөрт нэгээс хэд хэдэн удаа түрхэхэд хангалттай тун нь болдог. Тунг өвчтөний шинж тэмдгээс хамаарч тохируулна.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

610

Share this

Кларитромицин Хуурай Сироп

Найрлага:
1грамм-д агуулагдах идэвхитэй найрлага:
• Кларитромицин (JP) ………100мг (чадавх)

Туслах бодис:
D-маннитол(q.s.), магнийн алюминометасиликат (10мг), магнийн исэл (20мг), этилцеллюлоз (79мг), аминоалкил метакрилат кополимер Е (103мг), магнийн стеарат (70мг), макрогол 6000
(6мг), бичил талстат целлюлоз ба кармелоз натри (60мг), сахар натрийн гидрат (5мг), ацесульфам кали (10мг), тальк (10мг), амтлаг үнэр засагч (0,855 мг), декстрин (3,395 мг), акаци (0,75мг)

бүтээгдэхүүний ерөнхий шинж:
Цагаан шаргал нунтаг. Сайхан үнэртэй, чихэрлэг амттай. 0.5 г/тун бүхий тугнагч бас хамт байна.

Хэрэглэх заалтууд:
Ерөнхий халдварын гаралтай өвчнүүд
<Мэдрэг омгууд>
Kларитромицинд Staphylococcus sp., Streptococcus sp., Preumococcus, Moraxella (Branhamella) catarrhalis, Haemophillus influenzae, Legionella sp., Bordetella pertussis, Campylobacter sp.,
Chlamydia sp., ба Mycoplasma sp., омгууд тус тус мэдрэг байдаг.

Хэрэглэх заалт:
Арьсны өнгөц халдвар, арьсны гүн халдвар, лимфангит буюу лимфаденит, хучуур эдийн архаг идээт үрэвсэл, гэмтлийн дараах, түлэгдлийн болон мэс заслын шархны хоёрдогч халдвар, залгиурын болон төвөнхийн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, гуурсан хоолойн цочмог үрэвсэл, уушгины үрэвсэл, уушигны буглаа, амьсгалын замын архаг өвчний үед тохиолдох хоёрдогч халдвар, нарийн гэдэсний үрэвсэл, дунд чихний үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, улаан эсэргэнэ, хөхүүл ханиад зэргийн үед хэрэглэнэ.

Тун хэрэглэх арга:
Ерөнхий халдварын гаралтай өвчнүүдийн үед:
Нунтгийг усанд уусгаж хэрэглэнэ. Хүүхдийн ердийн уух тун нь 10-15 мг/кг байх ба кларитромицины хоногийн тунг 2 эсвэл 3 хувааж хэрэглэнэ. Легионеллийн гаралтай уушигны үрэвслийн үед 15 мг/кг тунг хоногт 2 эсвэл 3 хувааж хэрэглэнэ. Тунг өвчтөний нас ба шинж тэмдгээс хамааран тохируулж болно.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

566

Share this

Ходоодны үрэвсэл ба идэгдмэл Шархлааг эмчлэх эмийн бэлдмэл

Найрлага:
1 граммд агуулагдах идэвхитэй найрлага:
• Хуурайшуулсан хөнгөн цагааны гидроксидийн гель (JP) …………. 448мг
(Хөнгөн цагааны оксид хэлбэрээр 224мг)
• Магнийн оксид……………………………………………………………………………. 400мг

Туслах бодис:
• D-маннитол, бичил талстат целлюлоз, сахарин натри, хөнгөн усгүйжүүлсэн цахиурын хүчил

Хэрэглэх заалт:
Дараах эмгэгүүдийн үед хүчлийн эсрэг үйлдэл үзүүлэн шинж тэмдгийг засдаг. Үүнд: Ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны үрэвсэл, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг болно.

Тун ба хэрэглэх арга:
Насанд хүрэгсдэд: 1.6-4.8 граммын хоногийн тунг хэд хэд хувааж, хэрэглэхийн өмнө 1гр-ийг 10мл усанд хийн суспенз болгоод ууж хэрэглэх буюу уг бүтээгдэхүүнийг өөрчлөлгүйгээр ууж хэрэглэнэ. Өвчтөний нас ба шинж тэмдэгээс хамааруулан тунг зохицуулж болно.

Үйлдвэрлэгч: TOWA PHARMACEUTICAL CO.,LTD. JAPAN

605

Share this

Өвдөлт намдаах,үрэвслийн эсрэг бэлдмэл Булчингийн өвдөлт ба үе мөчний өвдөлтийн эмчилгээнд хэрэглэх, илаарьшуулах иллэгийн тосон түрхлэг

Найрлага:
• Метилсалицилат (Meтил 2-гипроксибензоат) …………………………….. 12%
• L-Meнтол (5-мeтил-2-пропан-2-ил-циклогексан-1-oл) …………………… 6%
• Эвкалиптийн тос (Eucalyptus oil) ………………………………………………….. 2%
• Турпентиний тос (Pinus palustris oil) …………………………………………… 1.5%

Туслах бодис:
Стеарины хүчил, стеарил алкохол, глицерил моностеарат, натрийн цетилсульфат, пропилен гликол, триэтаноламин, карбосивинил полимер, анхилуун үнэртүүлэгч.
Omi Brotherhood Menturm Q Ointment нь нь метилсалицилатыг агуулж, арьсан доорх судсанд амархан нэвтэрч үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлж, өвдөлтийг намдаадаг. Өөр нэгэн найрлага болох ментол нь загатнааг намдаан, сэрүүцүүлэх мэдрэмж төрүүлж, хэсэг газарт нөлөөлөн гипоэстези үүсгэнэ.

Хэрэглэх заалт:
Үе мөчний ба хэрэх өвчний өвдөлт, гэмтэлийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, үений үрэвсэл, булчингийн бэртэнгэт өвдөлт, шөрмөс ба холбоосны өвдөлт, хүзүү хөших, нуруугаар өвдөх, ууцаар өвдөх, шүд өвдөх, цээжний хэсгээр өвдөх, загатнах, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хөхний булчирхайн үрэвсэл, толгой өвдөх, булчин өвдөх үед хэрэглэнэ. Булчин ядарч хөших үед хэрэглэж болно.

Тун ба хэрэглэх арга:
Насанд хүрэгсэд ба хүүхдэд (2 ба түүнээс дээш насны): Шаардлагатай хэсэгт өдөрт 3-4-илүүгүйгээр түрхэнэ. Арьсанд шимэгдтэл нь зөөлөн илнэ. Түрхэсний дараа гадуур нь боолт хийвэл арьсыг хэт цочроон түлж болзошгүй.

Үйлдвэрлэгч: THE OMI BROTHERHOOD, LTD. JAPAN

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2018 он

  • Нүүр
  • Бидний тухай
  • Мэдээ
  • Бүтээгдэхүүн
  • Судалгаа
  • Холбоо барих