Ходоодны дотор талын салт бүрхүүлийн үрэвслийг гастрит гэх бөгөөд таны дархлааны систем халдвартай тэмцэх болон салстын эдгэрэлтийг түргэсэхийн тулд ходоодны үрэвслийг өдөөснөөр үүсэх өвчин юм. Цочмог болон архаг, шалбархайт болон шалбархайт бус гэсэн 4 хэлбэрээр үүсдэг. Цочмог гастрит нь гэнэт эхэлж, түр зуур илэрдэг бол архаг хэлбэр нь шинж тэмдэггүй эсвэл бүдэг илрэлтэй байна.
Ходоодны үрэвслийг эмчлэхгүй удаан хугацаанд явбал ходоодны шарх, шалбархай үүсэж ходоод цоорох, цус алдах, ходоодны хавдар үүсэх зэрэг хүндрэлүүдийг үүсгэнэ.
Хоолны болон ахуйн дэглэм, халдварын эсрэг антибиотик эмчилгээг хийлгэснээр ходоодны үрэвсэлээс сэргийлэх болон эмчлэх боломжтой.
Хэрвээ таньд дээр дурдагдсан шинж тэмдэгүүд илэрсэн, ходоодны үрэвсэлээр өвдсөн бол дур мэдэн эмчилгээ хийж огт болохгүй. Эмчилгээ нь ходоодны үрэвсэлийн шалтгаанаас хамаарч өөр өөр байдаг тул өөрийн эмчид хандан тохирсон, зөв эмчилгээг цаг алдалгүй хийлгээрэй. Эмчилгээний ерөнхий зарчим нь:
Хеликобактерийн эсрэг эмчилгээний үеийн хооллолт
Хориглох хүнс:
Оношлогоо нь ходоодны үрэвсэлийн шалтгаан, хүчин зүйлээс хамааран өөр өөр байх бөгөөд таныг эмнэлэгт хандсаны дараа эмчлэгч эмч доорх шинжилгээнээс тохирохыг таньд зөвлөх болно.
Дурангийн шинжилгээнд ирэхдээ анхаарах зүйлс:
Хэрвээ та ходоодны дурангийн шинжилгээ хийлгэх гэж байгаа бол шинжилгээнд ирэхийн өмнөх өдөр доорх зүйлсийг мөрдөөрэй.
Шинжилгээний өмнөх өдрийн орой 18 цагаас хойш юм идээгүй өлөн байхСүүлийн 14 хоногт ходоод хамгаалах эм болон антибиотик эмчилгээ хэрэглээгүй байх Хеликобактери илрүүлэх уреазын сорил өгөх бол сүүлийн 14-28 хоног антибиотик, ходоодны шүүрэл дарангүйлах болон висмутын бэлдмэл уугаагүй байхХэрвээ унтуулгатай дурандуулах болон дурангийн эмчилгээ хийлгэх бол насанд хүрсэн хүний хамт ирэхЭмийн бодис ходоодны салстыг бүрхэн шинжилгээнд саад учруулдаг тул даралтны, зүрхний гэх мэт эмчийн заалтаар зайлшгүй уух эмийг шинжилгээнээс 4-5 цагийн өмнө уусан байх.
Урьдчилан сэргийлэх нь хоолны дэглэм, ахуйн дэглэм барьж халдвараас сэргийлэхээс эхлэх ба анхдагч болон хоёрдогч гэж ангилна.
Анхдагч /хеликобактерийн халдвар авахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэлнэ/. Үүнд:
Хоёрдогч /хеликобактерийн халдвар аваад эмчилгээ хийлгэснээс хойш авах арга хэмжээг хэлнэ/
Дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсанаар та ходоодны үрэвслээс сэргийлэх ба түүнээс үүдэн гарах хүндрэлээс сэргийлж чадна.