Хүн бүрийн аз жаргалын төлөө хүүхдүүд хамтдаа дуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхахын эсрэг үзэл санааг түгээх, нийгэмд эрх тэгш хайрлуулах хандлагыг дэлгэрүүлэх зорилготой “Хүүхдүүд дуулж байна” нэртэй видео контент хийж олон нийтэд түгээх төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа. Тус контентоор дамжуулан хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэйгээсээ үл хамаараад, тайзан дээр дуулж баярлаж, бусад хүүхдийн адил ИЖИЛ ТЭГШ ЭРХ эдэлж, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАЛГҮЙ, тайзны ард үлдэх ёсгүй гэсэн үзэл санааг олон нийтэд түгээж, хүүхэд бүрийг ижил тэгш хайрлах эерэг хандлагыг дэлгэрүүлнэ гэдэгт итгэл төгс байна. “Хүүхдүүд дуулж байна” нэртэй видео контентын продюсер С.Батхишиг болон хамтран ажилласан бүх уран бүтээлчид 63-р сургууль, 29-р сургуулийн багш, сурагчиддаа ТАЛАРХАЛ илэрхийлье. 2022 он