JP Цианокобаламин ... 1,000μg
Насанд хүрэгчдийн цианокобаламины ердийн нэг удаагийн тун нь 1000μg хүртэл байдаг бөгөөд тариаг арьсан доор болон булчинд эсвэл судсаар тарьж хэрэглэнэ. Мөн түүнчлэн, эмчлүүлэгчийн нас, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг харгалзан тунг тохируулж болно.
- Витамин B12-ын дутагдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх.
- Витамин B12-ын хэрэгцээ нэмэгдэж хоол хүнсээр дутмаг байгаа тохиолдолд нэмэлт тэжээлээр орлуулах (тураалтай, бамбайн хордлоготой эмчлүүлэгчид, жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүд г.м.)
- Мегалобластик цус багадалт
- Дифиллоботриаз(шимэгч туузан хорхойн төрөл)
- Хорон цус багадалттай холбоотой мэдрэлийн эмгэгүүд
- Хоолны шингэц алдагдах хам шинж (жишээ нь, шингэлт алдагдах)
- Дараах өвчний улмаас витамин B12 дутагдаж, эс бодисын солилцооны эмгэгүүд үүснэ:
1) Хоол тэжээлийн дутагдлын цус багадалт ба жирэмсэн үеийн цус багадалт
2) Ходоодны мэс заслын дараах цус багадалт
3) Элэгний эмгэгтэй холбоотой цус багадалт
4) Цацраг туяанаас шалтгаалсан лейкопени
5) Мэдрэлийн өвдөлт
6) Захын мэдрэлийн үрэвсэл, захын мэдрэлийн саажилт